ҮНДСЭН САЙТ
 ХУВЬ ХҮНИЙ САЙТУУД
 БАЙГУУЛЛАГЫН САЙТУУД
 ДЭД САЙТУУД
 УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ
 ВЭБ ХУУДСАА НЭЭЛГҮҮЛЭХ
ЗАСВАРТАЙ БАЙНА. ТА ХОЛБОО БАРИХ БОЛ nergui@pms.mn 9901 6687 ДУГААРААР ХОЛБОГДОНО УУ!
  УРГИЙН ГАРАЛ ҮҮСЛЭЭ ЗӨВ ТОГТООХ
Бид аль нэг аймаг сумын л гарал үүсэлтэй эндээс л эхлэх нь зүйтэй гэж бодогддог. Энэ гарал үүсэл маань л биднийг холбож өгөх үндэс болох болно. Таны өвөг дээдэс тухайлбал өвөө, эмээ, өндөр өвөг эмээ одооны аль аймаг, сум багын гарал үүсэлтэй, ямар овгийн хүн гэдгийг мэдэж чадвал, хэрэв нарийвчлан тогтоож чадахгүй бол ядаж аль аймаг сумын гэдгийг тогтоож гарал үүслийн кодоо зохиох хэрэгтэй.

Бид өнөөдөр өвөг дээдсийнхээ гарал үүслийг тогтоох боломж одоохондоо байгаа. Аав ээжийнхээ удам судрыг судлан аль аймаг, сум, багийн гаралтайг тогтоож ураг удмынхаа гарал үүслийн кодыг тогтоох хэрэгтэй. Дараа нь тухайн сумд амьдарч байсан овгуудаас аль овог танай өвөг дээдэс хамаарч байсныг олохыг хичээ. Болохгүй бол одооны сонгосон овгоо авч болох юм. Эндээс овгийн кодоо аваад 8 оронтой тоо болно энэ бол таны гарал үүслийн код болно.

Тухайлбал:
Архангай аймаг 01 Батцэнгэл сум 01, Даага баг 01 Боржигон овог 01 гэвэл гарал үүслийн код 01010101 болно.
Завхан аймаг 09, Сонгино сум 12, Айраг нуур баг 01 Боржигон овог 03 гэвэл гарал үүслийн код 09120103 болно гэх мэт

Өөрөөр хэлбэл энэ код хоорондоо таарч байвал шууд төрөл гэдэг нь гарна цаашлаад ураг удмын кодоо мэдэж байснаар хоорондоо ямар хамааралтай хэд дэх үедээ байгааг шууд харж болох болно.

Та эхлээд Excel програм ашиглан ураг удмын холбоо, хэлхээгээ гарган одоо мэдэж байгаа хамгийн дээд хүнээ олж 1 гэж дугаарлаад түүний хүүхдүүдийг 11, 12, 13, 14 эдгээр хүмүүсийн хүүхдүүдийг 111, 112, 113, 121, 122, 123, 124 131, 141, 142, 143, 144, 145, 146 гэх мэтчилэн дугаарлан бүртгэж бэлтгэх хэрэгтэй ингэж ургийн эхний хүнээ тодорхойлсныхоо дараа ургийн бичгийн програмд оруулахад танай ураг удмын кодыг програм автоматаар үүсгэх болно.
Бид цаашид энэ гарал үүслийн код, ургийн кодын тусламжтайгаар хаа нэгэн газар танай ураг удамд хүн нэмэгдэн улсын бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээ авахад ургийн бичгийн нэгдсэн санд автоматаар нэмэгдэж байх тогтолцоог бүрдүүлэх болно Ингэснээр танай ураг удмын бичиг автоматаар баяжиж хэдэн зуун жил хэдэн ч үе болсон хөтлөгдөж байх болно.

  УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ 32BIT ТАТАХ
  УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ 64BIT ТАТАХ

 
ОДООГООР УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ НЬ DEMO ХУВИЛБАР ДЭЭРЭЭ ЯВЖ БАЙНА. ҮҮСЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ҮҮСЛЭЭ ӨӨРЧИЛБӨЛ УСТАЛ МӨХӨЛ!
www.000webhost.com