ҮНДСЭН САЙТ
 ХУВЬ ХҮНИЙ САЙТУУД
 БАЙГУУЛЛАГЫН САЙТУУД
 ДЭД САЙТУУД
 УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ
 ВЭБ ХУУДСАА НЭЭЛГҮҮЛЭХ
ЗАСВАРТАЙ БАЙНА. ТА ХОЛБОО БАРИХ БОЛ nergui@pms.mn 9901 6687 ДУГААРААР ХОЛБОГДОНО УУ!
  УРАГ УДМЫН БИЧГЭЭ ХӨТЛӨХ ҮНДЭС ШААРДЛАГА
1940-1970 оны үед хөдөө орон нутгаас маш олон айл өрхүүд хот суурин газар болон томоохон уурхайнууд болох Налайх, Бэрхийн уурхайнуудад шилжин ирж ажилласан гэдэг. Тэр үед нүүж хотод болон зүүн аймгуудаар нутагшсан ахан дүүсээ одоо танихаа больж холдсон байдалтай байна.

Тухайлбал:
Бид 3 дахь үеийн буюу өвөө эмээ нарынхаа буюу 3 дахь үеийн ах дүүсийг таниж мэдэхээ больжээ. Өнөөдөр үр хүүхдүүд маань энд тэнд сурч амьдарч явахдаа нэгэн охинтой ч юмуу хүүтэй танилцаад найз нөхөд, хайр сэтгэлтэй болж дотно харилцаанд орж үр хүүхэдтэй болох асуудал аав ээж бидний хараа хяналт, мэдлээс гадуур болдог болж дээ. Гэтэл энэ хоёр хүүхэд маань нөгөө танилцаж амжаагүй ойрын буюу 3-4 дэх үеийн цусан төрөл байвал яах вэ. Эдгээрээс гарсан тэр хүүхэд хүн эрүүл саруул оюун ухаан төгс төгөлдөр хүн болж чадах уу энэ бол боломжгүй л асуудал гэдгийг бид маш сайн мэднэ. Тэр хүн авч болдоггүй хаяж болдоггүй гэдэг шиг эмчлээд эмчилгээ авахгүй, аргалаад арга авахгүй яаж ч болдоггүй байдалд орох нь ойлгомжтой тэр үед аав ээж бид ямар байдалд орох вэ? Нөгөө аз жаргалтай явуулах гэж хүсэж өсгөж бойжуулсан үр хүүхдүүдийн амьдрал, ямар байдал орох вэ? Энэ л аймшиг байна.

Одоо бид яах вэ. Голобалчлагдан хэн хаана ч дуртай газраа амьдарч ажиллаж чөлөөтэй байх боломж бүрдсэн энэ үед ураг удмын бичгээ үлдээж хүн бүр тэр ураг удам, гарал үүслээ мэддэг амьдралаа зохиохдоо мэдлэгтэй, алсын хараатай, бодлоготой ханддаг болох асуудал л чухал болж дээ. Аав ээж бидний үүрэг бол генийн удамшил болон ураг удмын асуудлыг үр хүүхдүүддээ ойлгуулах, амьдарлаа зохиохдоо энэ асуудлыг анхааран танилцаж буй хүнийхээ гарал үүслийг асууж мах цусны холбоо байгаа эсэхээ мэдэж байж дараагийн харилцаанд ордог болгох шаардлага гарч байна.

  УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ 32BIT ТАТАХ
  УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ 64BIT ТАТАХ

 
ОДООГООР УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ НЬ DEMO ХУВИЛБАР ДЭЭРЭЭ ЯВЖ БАЙНА. ҮҮСЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ҮҮСЛЭЭ ӨӨРЧИЛБӨЛ УСТАЛ МӨХӨЛ!
www.000webhost.com