ҮНДСЭН САЙТ
 ХУВЬ ХҮНИЙ САЙТУУД
 БАЙГУУЛЛАГЫН САЙТУУД
 ДЭД САЙТУУД
 УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ
 ВЭБ ХУУДСАА НЭЭЛГҮҮЛЭХ
ЗАСВАРТАЙ БАЙНА. ТА ХОЛБОО БАРИХ БОЛ nergui@pms.mn 9901 6687 ДУГААРААР ХОЛБОГДОНО УУ!
  НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТУУД

ДООРХ АСУУЛТУУД НЬ МАШ НИЙТЛЭГ АСУУЛТУУД ЮМ. ТА ЭНДЭЭС ӨӨРИЙН ХАРИУЛТАА ОЛЖ АВЧ ЭРГЭЛЗЭЭГЭЭ ТАЙЛНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА!

 Яагаад заавал ургийн бичиг хөтлөх ёстой гэж?
 Өнөөдөр бид 3 дахь үе буюу өвөө эмээ нарынхаа ах дүүс, тэдгээрийн хүүхдүүдийг танихаа байсан тийм л үе тэгэхээр энэ үеийн хүүхдүүд гэр бүл болвол генийн удамшлын хуулиар оюун ухааны дутагдалтай, бие эрхтний гажигтай хүүхэд төрж та болон таны үр хүүхдүүдийн хүсэж байсан аз жаргал талаар болох болно. Нөгөөтэйгүүр монгол үндэстэн устаж мөхөх аюул нүүрлээд байна. Ийм байдал ч маш ихээр гарч байгаа мэдээллүүд байна.

 Үүнд заавал програм ашиглах шаардлагатай юу?
 Уламжлалт аргаар ургийн бичэг хөтлөх нь маш олон хүн хамрагдаж цааш хөгжүүлэх, ураг удамдаа тараан хүргэх асуудал хүндрэлтэй тэгвэл мэдээллийн технологийн ололт амжилт, програм хангамжыг ашигласнаар хөгжүүлэх, олон нийтээр хүссэн газраасаа ашиглах, хайх, бүлэглэх, хүссэн хэлбэр загвараараа хэвлэн авах, үеийн үедээ мөнхөд хөтлөгдөн уламжлагдан үлдэх боломж нээгдэнэ.

 Миний хувийн мэдээлэл, хувийн бүртгэл бусдад алдагдахгүй гэсэн баталгаа бий юу?
 Энэ мэдээллийн сан, програм хангамжийг цаашид төрийн хамгаалалтад оруулах болно. Програм, вэб сайт, мэдээллийн сангийн аюулгүй байдал, хамгаалалт, нөөцлөлт хадгалалтыг хамгийн дээд байдлаар шийдэж байгаа болно. Та өөрийн хувийн мэдээллийн нууцлалыг хариуцах ёстой бөгөөд нууц үг, нэвтрэх нэрээ тодорхой зүй тогтолтойгоор /7, 10 хоногоор, сараар гэх мэт/ өөрчлөгдөж байх боломжийг ч бүрдүүлсэн байгаа.

 Энэ програм нь цаашид сайжирч шинэчлэгдэх үү?
 Энэ програм хангамжийг байнга шинэчлэн хөгжүүлж баяжуулж байх болно. Та энэ компанийн хувьцаа эзэмшигч болсоноор өөрчлөлт шинэчлэлийн талаарх мэдээлэл танд цаг тухай бүр хүрч та үнэ төлбөргүйгээр татан авч шинэчлэлийг хийх боломжтой байх болно.

 Вэб сайт гэж юу бэ?
 вэб сайт

 Танайд дэд сайт нээлгэхийн ач холбогдол юу юм бэ? Жишээ вэб сайт байна уу?
 Та хувийн бие даасан вэб сайт нээн ажиллуулахад жил болгон холст, домайны мөнгө төлөх шаардлагатай түүнийгээ нэг сар төлөөгүй өнгөрхөд дахин сэргээж боломжгүй устдаг, GOOGLE-ийн хайлтын системийн хэдэн тэр бум мэдээлэл дотроос хүн олж үзэх шаардлага гарна, таны вэб сайтыг мэддэг хүмүүс л хандана. Та www.dms.mn вэб сайт дотор байрлуулсан вэб хуудсандаа өөрийн сурч, ажиллаж амьдарч байсан түүх, ололт амжилт, бүтээл туурвил, шагнал урамшуулал, арга ажиллагаа, туршлага гэх мэт бүхий л зүйлээ техт, зураг, аудио, видео бүхий л төрлөөр байршуулсж жил болгоны төлбөр төлөх шаардлагагүйгээр үр хүүхдэд, ач зээ хойч үедээ болон нийхэм, ард олондоо мөнхөд нээлттэйгээр үлдээх болно. Та өөрийн вэб сайт дээр олон нийтэд хүргэх гэсэн мэдээллүүдээ нэгдсэн загварын анкетаар оруулсанаар аймаг, сум, сургууль, байгууллага, мэргэжил, салбар, гаргасан амжилт, шагнал урамшуулал гэх мэтээр шүүх шүүлтүүрт бүргэгдэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг таны вэб сайт дээрээс үзэх боломж бүрдэнэ. Дээрх анкетад бүтээл туурвилуудын жагсаалтыг оруулан холбогдох линкийг байршуулсанаар бүтээлийн төрөл, ангилал, салбараар шүүн хайх системд бүртгэгдэн таны бүтээлийн талаарх мэдээллийг олон нийт үзэх, ашиглах, тантай хамтран ажиллах, үйлдвэлэл үйлчилгээнд нэвтрэх боломж бүрдэнэ.

 Танайхаар нээлгэсэн вэб сайт хамгаалалт сайтай байж чадах уу? Миний нээлгэсэн вэб хуудас халдлагад өртвөл яах бэ?
 100%-н баталгаа гэж хаана ч байдаггүй. Гэхдээ 99 хувийн баталгаатай буюу магадлалийн онолоор халдлагад бараг өртөхгүй гэсэн хариулт хамгийн оновчтой болов уу? Найдвартай хамгаалалттайгаар мэргэжлийн хүмүүс хийж гүйцэтгэсэн энэхүү DMS сайт нь дэд сайтуудынхаа өмнө өөрөөр хэлбэл таны нээлгэсэн вэбийн өмнө үргэлж бамбай болж зогсох юм. Хэрэв халдлагад өртвөл таны мэдээллийг ахин сэргээх боломжтой. Гэхдээ ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байж болно!

 Би вэб сайтаа хөтөлж чадахгүй бол яах бэ? Бас ургийн бичгээ?
 Та өөрөө вэб сайтаа хөтөлж чадахгүй байсанч хамаагүй, манайх таны вэбдээ оруулахыг хүсч буй бүхий л контентийг маш боломжийн үнэ хөлсөөр хийж баяжуулах үйлчилгээг үзүүлнэ. Ингэснээр таны вэб хуудас байнгын идэвхтэй байж хандалтаар тасрахгүй байх боломжтой юм. Ургийн бичгийн програмийн хувьд маш ойлгомжтой эх хэл дээрээ байгаа мөн заавартайгаа тул 8 настай балчираас 80 настай өвгөн хүртэл хөтөлж чадахаар ойлгомжтой тул энэ нь танд асуудалгүй байх болно!

  УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ 32BIT ТАТАХ
  УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ 64BIT ТАТАХ  
ОДООГООР УРГИЙН БИЧГИЙН ПРОГРАМ НЬ DEMO ХУВИЛБАР ДЭЭРЭЭ ЯВЖ БАЙНА. ҮҮСЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ҮҮСЛЭЭ ӨӨРЧИЛБӨЛ УСТАЛ МӨХӨЛ!
www.000webhost.com